Ургац хураалт 77.5 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-12 12:40:40

 10 дугаар сарын 11-ны байдлаар  үр тарианы хураалт 77.5 хувьтай байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Тодруулбал 75.1 мянган га-г ангилан хадаж, нийт 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа, үүнээс 393.6 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 140.7  мянган тонн төмс, 7.0 мянган га-гаас 81.8 мянган  тонн хүнсний ногоо, 16.6 мянган га-гаас  39.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-гаас 10.2  мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Одоогийн байдлаар төмс  хураалт улсын хэмжээнд 94.4 хувь, хүнсний ногоо 85.6 хувь, тэжээл 59.9 хувь, тосны ургамал 41.3 хувьтай байна.

Шинэ ургацаас нийт борлуулсан 135.0 мянган тонн буудайнаас ТЭДС-д 36.0 мянган тонныг худалдан авсан байна.

2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийт 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогоод байна. Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан,  нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байна.

Б.Заяа

相关新闻