Байгаль цаг уурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-25 14:36:14

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан өнөөдрийн хуралдаанаар байгаль цаг уурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

 

УИХ-ын нэр бүхий 64 гишүүнээс Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Яарант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаан буудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлөн, иргэдэд бодитой дэмжлэг үзүүлэх саналыг гаргасан байна.

 

Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдуулахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол, үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад тухай бүр Засгийн газрын хүрээнд шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Тогтоолын төсөлтэй холбоотой байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлэв.

 

相关新闻