Загвар өмсөгч Э.Энхболд амжилтын түүхээсээ хуваалцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММЗХ-ноос уламжлал болгон зохион явуулж буй “Залуу хүн-2016" цуврал лекцийн шинэ зочноор загвар өмсөгч Э.Энхболд уригджээ.
Загвар өмсөгч Э.Энхболд нь өнгөрсөн сарын 9-11-ний өдрүүдэд Хонгконгод болсон “Олон улсын загварын супер модель” тэмцээнээс "Гран При" шагнал хүртсэн. Мөн "Боловсрол" ТВ-ээс зохион байгуулсан "Яг түүн шиг" реалити шоунд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсаны зэрэгцээ "Галзуу зугаалга" кинонд анхныхаа дүрийг бүтээгээд буй.
Тэрбээр хүрэлцэн ирсэн оюутан залууст өөрийн амжилттай яваа мэдлэг туршлагаасаа хуваалцах бөгөөд оролцогсод сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.
Тус лекц энэ сарын 14-нд МЗХ-ны "Залуус" танхимд болох ба үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр