Өв уламжлал, тэргүүн туршлагыг түгээхэд ахмад багш нартай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-16 10:32:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга нар энэ сарын 13-нд Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.


Монголын ахмад багш нарын холбооноос боловсролын хөгжил, шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, ахмад багш нарын эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх, өв уламжлал, тэргүүн туршлагыг түгээх зорилгоор “Багш-Эрдэнэ” сэтгүүлийг эрхлэн гаргадаг аж. Иймд ахмад багш нарын хуримтлуулсан мэдлэг, бодит туршлагыг шингээсэн уг сэтгүүлийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох ёстойг Боловсролын сайд энэ үеэр онцолж, энэ чиглэлд тус холбоотой хамтран ажиллахаар тогтов.


Сурах бичгийн агуулгыг эргэн харах цаг болсон тул сургалтын хөтөлбөр, сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг ахмад багш нар онцлов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


相关新闻