Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилийн нээлтэд “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр хичээл заана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг нүсэр бус багш сурагч, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын баяр болгон зохион байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэжээ.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол
Улсын Үндсэн хууль” сэдвээр цахим хичээл заах аж. Нээлтэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий
сайд болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй, салбарын сайд мэндчилгээ
дэвшүүлэхээр зохицуулалтыг хийсэн гэж Боловролын сайд П.Наранбаяр
мэдээлэв.