Хөвсгөлд 58 хүн бие даан нэр дэвшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-13 10:20:52

Хөвсгөл аймгийн хэмжээнд Ардчилсан нам, Монгол ардын нам, Монголын үндэсний Ардчилсан нам, Эх орон гэсэн 4 намаас сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлж байна.

Харин бие даан 58 хүн нэр дэвшиж нийт 1080 хүн сонгуульд нэрээ дэвшүүлэн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд явагдаж байна. Одоогийн байдлаар Аймгийн сонгуулийн хороонд нэр дэвшигч нам, бие даагч нартай холбоотой гомдол санал, хууль зөрчсөн асуудал ирээгүй гэдгийг Аймгийн сонгуулийн хорооны дарга Б.Болд хэвлэлийнхэнд мэдээллээ. Орон нутгийн сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг амралтын өдрүүдэд урьдчилан хичээллүүлж 17,18-ны өдрүүдэд амраах зохицуулалтыг орон нутагтаа хийн ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа

相关新闻