"Нисдэг охин"-ыг сургуулиудаар аялуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-14 01:10:02

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс олон улсын охидын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд охидын санаа бодлыг сонсох арга хэмжээг хүүхдийн индрээр дамжуулан хэрэгжүүллээ.

Энэ ажлын хүрээнд Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгчид  "Нисдэг охин"-ы дүрс бүхий саналын хуудсыг  ерөнхий боловсролын сургуулиудаар  аялуулахад далавч дүүрэн санал бодол, асуудал тээсээр иржээ. Энэ үеэр нисдэг охид 400 охидын санал бодлыг тээн ирснээс тулгамдсан 13 асуудлыг хүүхдийн индэрт танилцуулж авч хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт охидыг хүндлэх занг хөвгүүдэд төлөвшүүлэх, охид бүр цэвэр ичимтгий монгол эмэгтэйн зан чанарт бага наснаасаа эрхэмлэн суралцах, охидод тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгч байх шаардлагатай  зэрэг асуудлыг онцолж байлаа

Б.Гантуяа 

相关新闻