Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-14 01:12:04

Хөвсгөл аймагт хүүхдийн эрхийн хууль зүйн хороог хүүхэд хамгааллын хуулинд нийцүүлэн байгуулах ажил эхэллээ.

Хороо нь гэмт хэрэгт холбогдсон болон гэрч, хохирогч хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх гэнэ. Энэ оны эхний 9-р сарын байдлаар 15 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь  өмнөх онуудтой харьцуулахад хүүхдээс үйлдэж байгаа гэмт хэргийн гаралт буурсан боловч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж таслан зогсоох бодлого баримталж байгаа аж. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны  гишүүдийн чадавхжуулах сургалтыг Хууль зүй дотоод хэргийн яам, Хүүхдийн эрхийн сургалт, Судалгааны хүрээлэнтэй хамтран  зохион байгуулж аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Шүүх, Цагдаагийн газар, зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөл бүхий 20 албан хаагч оролцож  мэдлэг нэмэгдүүлэх мэдээлэл авсанаас гадна хууль зүйн хорооны журмын төсөлд санал өгч хэлэлцүүлэг явууллаа. 

Б.Гантуяа
 

相关新闻