БАЯНХОНГОР: Сонгогчийн нээлттэй өдөрлөг энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-19 13:56:54

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн сонгуулийн хороо, Мэдээллийн технологийн баг, сумдын сонгуулийн хороодтой хамтран “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.


Нээлттэй өдөрлөгийн үеэр Сонгуулийн хороодын гишүүд орон нутгийн сонгуулийн онцлог, ач холбогдол, аравдугаар сарын 11-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал авах, тоолох үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, саналын хуудасны загварыг мэдээллийн технологийн багийнхан тайлбарлаж, сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж, төхөөрөмжид уншуулж, туршилтыг сонгогчдоор нээлттэй хийлгэж байна. 


Сонирхсон иргэн бүрд нээлттэй энэхүү өдөрлөг энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

相关新闻