Орос хэл, соёлын өдрүүдийн хүрээнд ирсэн зочдыг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-15 17:31:06

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар Орос хэл, соёлын өдрүүдийн хүрээнд хүрэлцэн ирсэн ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ы зөвлөх, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгиевич Михайлов, Эрдэнэт хот дахь ОХУ-ын Консулын газрын дэд консул Ольга Шалимова, ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбарын багш Сергей Ильич Зандаков нарын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр А.Эрдэнэбаатар Хөвсгөл аймгийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулсан бол зочдын зүгээх орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч хамтран ажиллах санал хэлж байв. Тухайлбал орос хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэхэд туслах бөгөөд Хөвсгөл аймагт орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тусгай анги нээн цаашид орон нутагт шаардлагатай мэргэжлүүдийг судлан ОХУ-д сургаж хамтран ажиллах саналыг аймгийн Засаг даргын орлогчид тавьж байлаа.

Б.Гантуяа 

相关新闻