Мөрөн сумын ИТХ-ын отгон хуралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 15-р хуралдаан буюу бүрэн эрхийн хугацааны отгон хуралдаан болов. Хуралдаанаар Мөрөн сумын 2016 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд төлөөлөгчид 12 ээлжит, 3 ээлжит бус хуралдааныг хийж Мөрөн сумын 2013-2023 он хүртэлх дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө, Мөрөн сумын замын мастер төлөвлөгөө, Мөрөн сумын дагаж мөрдөх 6 журам болон цаг үеийн асуудалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Мөрөн сумын ИТХ нь өнгөрсөн 4 жилд 31 төлөөлөгчтэй байсны 20 нь МАН, 11 АН-аас сонгогдсон байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас 31, АН-аас 31 төлөөлөгч нийт 62 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.
Отгон хуралдаанаар улиран өнгөрч буй 4жилийн хугацаанд хуралдаа тогтмол идэвхитэй оролцож орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажилласанд талархалаа илэрхийлэн “Талархал”, төлөөлөгчдийн хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан бүхий зурагт номын энэ үеэр Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Цэгмэд гардуулж цашдын ажилд нь амжилт хүсч дурсгалын зураг татуулснаар сүүлчийн хуралдаан өндөрлөв.
Б.Гантуяа