БАЯНХОНГОР: Санал хураалтын ирцээр Жинст сум тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-11 16:53:18

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 30108 иргэн саналаа өгөөд байгаа нь нийт сонгогчийн 55 хувь болж байна. Аймгийн хэмжээнд Жинст сумынхан 65.5 хувьтай санал өгч ирцээр тэргүүлж байгаа бол Баянхонгор сум 46.2 хувьтай ирц сул байгаа юм. 


Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд аймгийн хэмжээнд гурван намын 74 нэр дэвшигч, 20 суманд 857 нэр дэвшигч өрсөлдөж байна. 


Аймгийн сонгуулийн хороо 9 гишүүнтэй, сумын сонгуулийн хороо 140 гишүүнтэй бол сонгуулийн хэсгийн хороодод 924 төрийн албан хаагч, цагдаа, итгэмжлэгдсэн ажилтан, улсын бүртгэлийн ажилтан, даамал зэргээр 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

相关新闻