БАЯНХОНГОР: Шороон талбайн тоосжилтыг бууруулах ажлыг өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/670cc39a8f881.jpeg)
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын нийтийн эзэмшлийн шороон талбайн тоосжилтыг бууруулах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнүүллээ.
Ногоон байгууламж болон хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх үүднээс 27.441 м.кв талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Тодруулбал, Баянхонгор сумын 14 байршлын 13 мянган м.кв талбайд явган замын өнгөт хавтан, 10 байршлын 14 мянган мкв талбайд эко хавтанг тус тус суурилуулж хотын өнгө үзэмжийг сайжруулжээ.
Тохижилтын ажлын хүрээнд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж явган зам, эко хавтангийн үйлдвэрлэлийг хариуцуулан, 300 гаруй иргэнийг зохион байгуулалтад оруулан түр ажлын байраар хангасан байна.