БАЯНХОНГОР: “Эх оронч залуу” үндэсний сургалтыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-16 08:52:54

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Эх оронч залуу” үндэсний сургалт, нөлөөллийн сарын аяныг Баянхонгор аймагт эхлүүллээ. Тус аян өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хайрлах, тэдний соёл боловсрол, бие даан амьдрах чадвар, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, хариуцлагатай иргэн бэлтгэх зорилготой.


Аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Залуучуудын хөгжлийн төв бусад төрийн байгууллагуудтай хамтран Хөвгүүд бие биедээ үлгэрлэе, Охид нэн нэгнээ хамгаалж дэмжицгээе, Сайн дурын ажилд залуусаа манлайлцгаая, Мэргэжилд хүйс хамаатай юу, Аз жаргалтай гэр бүлийг бүтээцгээе, Төрийн тусгай хүчний байгууллага, түүний онцлог давуу тал сэдэвт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн 1500 сурагч, Баянхонгор аймаг дахь ХААИС, Политехник коллежийн 150 оюутан, тусгай хүчний 86 алба хаагч, хугацаат цэргийн ангийн 70 сонсогчид нэг сарын хугацаанд тус ажиллагаанд хамрагдана.

“Эх оронч залуу" аяны анхны сургалт, үйл ажиллагааг Номундалай цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн 360 сурагчид энэ сарын 15-нд амжилттай зохион байгуулав.
Тус аян нь ирэх сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.





相关新闻