БАЯНХОНГОР: "Найзууд" алтан цомын тэмцээн энэ сарын 26, 27-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/6710671b40370.jpeg)
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Хонгор нутаг" бөхийн дэвжээ, Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг "Найзууд" алтан цомын тэмцээн энэ сарын 26, 27-ны өдөр болно.
П.Аюуш арслангийн нэрэмжит Биеийн тамир спорт хороонд болох тус тэмцээн сум, сургуулийн баг бүрэлдэхүүн хүн бүрд нээлттэй. Өсвөрийн үндэсний бөхийн халз барилдаанд 2008-2014 онд төрсөн долоон тамирчин баг болон тойргийн журмаар барилддаг онцлогтой.
Орон нутагт хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр шагналтай тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж буй бөгөөд хагас жил тутамд зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Томоохон шагналтай барилдааныг тогтмолжуулснаар хүүхдүүдэд барилдах сонирхол төрж, бэлтгэл сургуулийн идэвх оролцоо, бөхчүүдийн ур чадвар дээшилж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Сонирхуулахад, тус тэмцээнийг санаачилсан Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" бөхийн дэвжээний тэргүүнээр Монгол Улсын Өсөх идэр, Улам нэмэх начин Б.Эрдэнэхүү ажиллаж байна.