БАЯНХОНГОР: Сонгуулийн хорооны тогтоолыг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 29 тойргийн санал хураалтад сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн жагсаалт болон "Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолыг сонгуулийн хорооноос өнөөдөр ИТХ-ын дарга Э.Энхбатад өргөн барилаа.
Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд аймгийн хэмжээнд гурван намын 74 нэр дэвшигч, 20 суманд 857 нэр дэвшигч өрсөлдсөн. Санал хураалтын дүнгээр аймгийн ИТХ-д Монгол ардын нам 23, Ардчилсан нам 12 суудал авсан юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах зохицуулалттай.