Хүүхдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох төгөл байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-21 10:34:28

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын явган алхалтын холбоо, БНЧУ-ын ЭСЯ, Czech Aid байгууллага, Чех улсын Менделийн их сургууль хамтран “Хүүхэд-гэр бүлийн экологийн боловсролын бүс” (Kids Eco-Zone) -г Богдхан уулын Зайсангийн амны Дугуй цагааны чиглэлд, ойн чөлөөнд байгууллаа.


Тус төгөлийг Forests for Life төслийн хүрээнд байгуулахдаа хүүхдийн нас, бие, сонирхолд нийцүүлсэн бүтээлч орчин болгон тохижуулж, мэдээллийн самбар, тоглоомуудыг Чех улсад үйлдвэрлүүлэн авчирч байршуулсан юм. Хүүхэд багачууд танхимд бус байгальд анги хамт олон, гэр бүлээрээ экскурс явган аяллаар явахдаа байгаль орчин, экологийн талаарх мэдлэг олж авах, сонирхолтой тоглоомоор тогонгоо олж авсан мэдлэгээ баталгаажуулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцох боломжтой болжээ.



Энэ үеэр “Өсвөрийн алхагчид” клубыг албан ёсоор нээж, үүсгэн байгуулагч хүүхдүүд туг, гэрчилгээгээ гардан авч, өсвөрийн байгаль хамгаалагчдын эгнээнд нэгдэцгээснийг БОУӨЯ мэдээлэв. 






相关新闻