NCAA-ны шинэ улирлын нээлтийн тоглолтод Ш.Энхийн-Од 10, Г.Дөлгөөн 11 оноо авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-05 14:30:38

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны шинэ улирал эхэллээ.


Ютагийн их сургуулийн “Ютес” баг өнөөдөр “Алькорн Стэйт Брэйвес”-ийг талбайдаа хүлээн авч, 100:59-өөр хожлоо. Тус тоглолтод “Ютес”-ийн бүрэлдэхүүнд тоглож буй Ш.Энхийн-Од гараанд гарч 10 оноо, таван оновчтой дамжуулалт, хоёр самбаг, нэг бөмбөг таслалт, нэг хаалт хийсэн статистик үзүүлэв. Тэгвэл “Ютес” багаараа 19 удаа холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэн нь хожлын гол шалтгаан байлаа. Ш.Энхийн-Од NCAA-л гурав дахь жилдээ тоглож байгаа нь энэ. Өмнө нь Дэйтоны их сургууль болон Сан Францискогийн их сургуулийн өмсгөлтэй талбайд гарч байв.


Түүнчлэн улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн NCAA-ийн нэгдүгээр дивизоны анхны тоглолтоо хийлээ. Түүний баг болох “Вакирос” нээлтийн тоглолтод Небраскагийн их сургуулийн “Корнхаскерс” багийн талбайд зочлон 67:87-гоор хожигджээ. Энэ тоглолтод Д.Ганхуяг 11 оноо, гурван самбар, нэг оновчтой дамжуулагт өгсөн байна. 





相关新闻