БАЯНХОНГОР: "Эрхэм нандин" төслийг Эрдэм сургуульд хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/6736d033313f7.jpeg)
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Эрхэм нандин” төслийг Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Эрдэм сургуулийн 6-12 дугаар ангийн 4000 сурагчийг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Өсвөр насны сурагчдын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж, тэдний эрхийг тэгш хүртээмжтэй хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой тус төслийг "Барловорлд Монголиа" ХХК, "Гүүд Нэйборс" олон улсын төрийн бус байгууллагатай хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд охидын ариун цэврийн өрөөнд ариун цэврийн хэрэглэлийн автомат машиныг суурилуулан охидын суурь хэрэгцээг хичээлийн жилийн турш хангаж, өсвөр насны бүх сурагчид эрүүл ахуйн багцын дэмжлэг үзүүлэх юм. Мөн охид, хөвгүүдийн клубийг байгуулж чадавхжуулан бэлтгэснээр 6-12 дугаар ангийн сурагчид бусад үе тэнгийнхэндээ бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг хийх төдийгүй сурагчид хамтдаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эерэг зөв ойлголтыг түгээх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлэх юм.
ДЭМБ-аас 10-19 насны хүүхдийг өсвөр насныхан гэж үздэг. Энэ насанд хүүхдэд бие болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт гардаг бөгөөд хүүхдийн бие хүн болж төлөвших суурь нь тавигддаг байна.
ДЭМБ-аас 10-19 насны хүүхдийг өсвөр насныхан гэж үздэг. Энэ насанд хүүхдэд бие болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт гардаг бөгөөд хүүхдийн бие хүн болж төлөвших суурь нь тавигддаг байна.