БАЯНХОНГОР: 9а ангийнхан "Хүмүүн бичиг" сониноо уншиж, цээжээр бичих дадалтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ч.Мөнхжаргал багштай 9а ангийнхан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг хамт олноороо захиалан уншиж байна.
Үндэсний бичиг соёлоо дээдлэн, анги хамт олноороо монгол бичгийн унших бичих чадвараа сайжруулахад "Хүмүүн бичиг" сонин чухал үүрэгтэй болохыг 9а ангийнхан онцолж байна. Тэд сониноо уншиж, хуулж бичиж, тэрхүү эхээ эргэн цээжээр бичих дадалтай болоод удаж буй.
2024-2025 оны хичээлийн жилд 9а анги эрэгтэй 18, эмэгтэй 10 нийт 28 сурагчтай хичээл сургалт, төлөвшил хүмүүжлийн ажилд оролцож байна. Ангийн дарга Р.Сая-Энгүүн, ариун цэврийн дарга С.Амин-Эрдэнэ, салааны дарга Н.Баднайнямбуу, Х.Пэрэнлэйсамбуу.
Ангийн уриа:
Оролдлого сайт оройд нь
Ангийн зорилго:
Зөв төлөвшил хүмүүжилтэй манлайлагч анги хамт олон болно
Ангийн зорилт:
- Үргэлж эерэг уур амьсгалыг бий болгох
- Бусдыг сонсох, хүндлэх, хүлээн зөвшөөрөх
- Зөв дадал хэвшилд суралцах
- Хамтдаа хичээх, хөгжих
Тус хамт олон сум, аймаг сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд тогтмол амжилттай оролцдог. Тухайлбал,
2023-2024 оны хичээлийн жилд Баянхонгор аймагт зохион байгуулсан АБТА Б.Баярсайханы нэрэмжит математикийн олимпиадад сурагч Д.Мөнхсаруул 4 дүгээр байр эзэлсэн бөгөөд тэрээр англи хэлний Лингорс цахим номын сангийн шилдэг уншигч сурагч юм. Мөн Баянхонгор аймгийн “Хонгорын шинэ өглөө” ТББ-аас зохион явуулсан “Хорин жилийн дараа би” эсээ бичлэгийн уралдаанд 4 дүгээр байр, Баянцагаан сумын соёлын төвөөс зохион байгуулсан “Хүн байхын утга учир" илтгэлийн уралдааны тэргүүн байр эзэлсэн амжилттай явна.
Баянхонгор аймгийн Номгон сургуулиас зохион байгуулсан орос хэлний онлайн олимпиадад сурагч Э.Лхамноржин тэргүүн байр эзэлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд Эрдэнэмандал-цом волейболын тэмцээнээс шилдэг холбогчийн шагналыг сурагч Р.Сая-Энгүүн хүртсэн бол Сумын аварга шалгаруулах волейболын тэмцээний “Өсөх ирээдүйтэй тамирчин” шагналыг сурагч Ж.Билэгзаяа, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс “Шилдэг тоглогч” шагналыг тус тус хүртсэн байна.
Мөн 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн урлагийн үзлэгт бүжгийн төрөлд багаараа 2 дугаар байр, англи хэл дээрх Лингорс цахим номын сангаас зохион явуулдаг улсын уншлагын марафонд багаараа болон ганцаарчилсан төрөлд сурагч Д.Мөнхсаруул, С.Амин-Эрдэнэ, Х.Пэрэнлэйсамбуу, Ц.Билгүүн нар 3 дахь жилдээ амжилтаа ахиулж буй.
Ийнхүү 9а ангийнхан сум, сургууль, аймгийн аваргын гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, ширээний теннисний төрөлд багийн болон ганцаарчилсан төрөлд удаа дараа амжилтуудаа бататган ахиулж байна.