Баянзүрх дүүрэгт 100 ортой гэр цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.
Үүний нэг нь Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байршилтай 201 дүгээр цэцэрлэгийн дэргэдэх “Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэг юм.
Энэхүү цэцэрлэг нь ашиглатад ороход бэлэн болсон бөгөөд нийт 429.88 ам.метр талбайтай, 175.4 ам.метр хэмжээтэй, нэмэх тэмдэг хэлбэртэй барилга болон 63.61 ам.метр дөрвөн цомцог гэр бүхий зохион байгуулалттай ажээ.