Хүүхдийн хөгжлийн асуудлаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-22 14:35:29

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Монголын хүүхдийн ордон хамтран 2018 оноос эхлэн гурван жил тутам хийж буй “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.


Хуралд “Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын өнөөгийн байдал” сэдвээр ГБХНХЯ-ны шинжээч Х.Азжаргал, “Орчин цагийн бага насны боловсрол” сэдвээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн сургуулийн өмнөх мэргэжилтэн, доктор Т.Цэндсүрэн, “Монгол хүүхдийн эрүүл инээмсэглэлд амны хөндийн боловсролын ач холбогдол” сэдвээр “Мишээл Хүүхэд Сан”-гийн гүйцэтгэх захирал Габриелла Шмит-Корситто, “Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлдөг урлагийн анхдагч төрөл зүйлс Монголын хүүхдийн ордны үндсэн чиглэлийн нэг болох нь” сэдвээр МХО-ны захирал Б.Цэнгэлмаа, “Хүүхдийн хөгжил дэх ярианы хөгжлийн үүрэг, ач холбогдол” сэдвээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажилтан, докторант Б.Дорждэрэм, “Япон дахь 5 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг-сургуульд орохын өмнөх дэмжлэг, сургуульд орох бэлтгэл” сэдвээр ЖАЙКА-ын ажилтан Хироми Такай илтгэл тавив.


Мөн “Төрийн бодлогын хэрэгжилт, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал”, “Хүүхдийн хөгжил, нийгэм сэтгэл зүй”, “Хүүхдийн хөгжлийг дэмжих орчин, үйл ажиллагаа, цаашид анхаарах зүйлс” чиглэлээр судалгааны өгүүлэл, илтгэлүүдийг хэлэлцжээ. Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж, хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилахад чиглэл болгохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Хуралд яам, төрийн байгууллага, их дээд сургуулиуд, НҮБ, Швейцар, Япон, БНХАУ, Монгол Улсын  эрдэмтэн судлаачид оролцлоо. 

相关新闻