Вьетнам улс цөлжилттэй тэмцэхэд хамтарч ажиллахаа илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хамтран эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад Вьетнам улс хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.
Түүнчлэн хоёр орны найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгахаар соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаар болжээ. Тухайлбал, хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулж, соёлын өвийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах зэргээр үйл ажиллагаа өрнүүлэхээр болсныг ХХААХҮЯ мэдээлэв.