Үндсэн хуулийн цэц албан хэргээ хос бичгээр хөтөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.garmaa@montsame.gov.mn
2024-11-25 15:04:56

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. 2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуульд заасны дагуу төрийн бүх шатны болон Нутгийн өөрөө удирдах байгууллагууд ирэх 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс албан хэргээ үндэсний болон кирилл бичгээр хослуулан хөтлөхөөр зохицуулсан билээ. Энэ дагуу төрийн байгууллагууд албан харилцаагаа 2022 оноос эхлэн хос бичгээр үйлдэж туршиж эхэлсний нэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц юм.


Үндсэн хуулийн цэц болон түүний тамгын газрын хамт олон үндэсний бичгийг албан харилцаанд хэрэглэх чиглэлээр Монгол хэлний тухай хууль дахь зохих заалтыг хэрэгжүүлэх үе шаттай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ажилтнуудынхаа үндэсний бичгийн мэдлэг чадварыг ахиулах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Миний монгол бичиг” НҮТББ-тай хамтран тамгын газрынхаа нийт албан хаагчдаа үндэсний бичгийн цогц сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.



Мөн “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” MNS 6395:2022 стандартын дагуу албан бичгийн хэвлэмэл хуудасны эхийг Архивын ерөнхий газарт захиалж бэлтгүүлэн, албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулж хэвшсэн байна. 


相关新闻