Булган суманд МАН 100 хувийн ялалт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-20 10:54:12

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр Булган аймгийн төв болох Булган суманд Монгол ардын нам 31 мандатаас 31-ийг авч 100 хувийн амжилт байгуулсан урьдчилсан дүн гараад байна. 

Булган сумын хэмжээнд МАН, АН-аас тус бүр 31, мөн 2 бие даагч 6 тойрогт хуваагдан өрсөлдсөн байна. Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар Булган сумын 33 мандатаас 14-ийг МАН, 19 мандатыг АН авч байжээ. Мөн бие даан нэр дэвшигч ялалт байгуулж байгаагүй юм.

П.Батням

相关新闻