Сахиус хулгайлсан этгээдүүдийг барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-20 10:59:44

Хөвсгөл аймгийн Цагдаагийнхан өчигдөр сахиус хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ.

Энэ хэргийг А. Б нар бусадтай бүлэглэж үйлдсэн байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Гандан Дамчолин” хийдээс 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө нутгийнхны шүтээн Хар морьт сахиус алдагдсан. Хулгайн мөрөөр цагдаагийн шуурхай ажиллаж хулгайчдыг барьжээ. 

Хар морьт сахиусыг 1750-иад оны үед бүтээсэн бөгөөд нэн ховор үнэт үзмэрт тооцогддог байна. 

Ж.Батсайхан

 

相关新闻