“Алтан сарнай” наадам 21 дэх удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-19 14:44:53

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Социал демократ Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмыг 21 дэх удаагаа болох гэж байна.


Тодруулбал, энэ сарын 31-нд цахимаар нийгмийн салбарын шилдгүүдийг таван номинациар шалгаруулах ажээ.  

Нийгмийн эерэг нөлөөллийн шилдэг төслийг шалгаруулах тус ёслол нь боловсрол, эрүүл мэнд, хүртээмж, инновац, байгаль орчин гэсэн номинацийн эздийг тодруулах юм.


Хамгийн сүүлд 2021 онд зохион байгуулсан тус наадам гурван жилийн дараа эргэн ирж байгаа нь энэ. 21 дэх удаагийн “Алтан сарнай”-н логог шинэчилсэн бөгөөд дээрх таван номинацийг нэгтгэн илэрхийлсэн сарнайн дүрсээр сольсон байна. Энэхүү наадам нь монгол хүний үнэ цэнийг өргөж ажилласан, салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан оны онцлох хүмүүсийг нээлттэй санал асуулгаар шалгаруулдаг уламжлалтай.


2001 оноос эхлэлтэй “Алтан сарнай” наадам 19 жилийн хугацаанд долоон номинациар шилгүүдийг тодруулж байсан түүхтэй. Хамгийн сүүлд болсон 20 дахь удаагийн “Алтан сарнай”-гаар “Мөнх тунх”, “Хүүхэд бүрд цэвэр ус”, “TomYo”, “Байгаль эн тэргүүнд”, “Зүрх мартахгүй” гэсэн таван төсөл шилдгээр шалгарч байсан юм. 

相关新闻