БАЯНХОНГОР: Заг сумынхан малын тэжээлийн ургамал тариална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/6791b63520046.jpeg)
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр өвөлжилт хүндэрч буй сумдын цас зудын нөхцөл байдалтай танилцах, сум орон нутаг, малчдын өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлж Заг суманд ажиллалаа.
Өнгөрсөн оны сүүлчээр 121 мянган толгой мал тоолуулсан Заг сумын малчид өнгөрөгч намар хадлан тэжээлийг дор бүрнээ бэлтгэсэн, одоогоор малын хорогдол гараагүй байна. Тус сумын Засаг дарга Т.Нямжаргал отор нүүдлээр өөр сумдын нутагт өвөлжиж буй малчдаа ИТХ-ын дарга Ж.Отгонбаатарын хамт саяхан эргээд иржээ.
![](/uploads/content/13016779031d228d232ccaf240205122.png)
Энэ үеэр Улаан загалмайн хорооноос хүмүүнлэгийн 15 багцыг 15 айлд олгож, НҮБ-ын Хүүхдийн сангийн зарим дэмжлэгийг малчдад хүргүүлэхээр сумын удирдлагад гардуулан өглөө.