БАЯНХОНГОР: Нийт нутгийн 80 хувьд цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-04 12:09:01

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.


УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Алтайн салбар уулс, говийн нутгийн зарим газраар, 5-нд Алтайн салбар уулс, говийн нутгийн ихэнх, хангай, хээр талын нутгийн зарим газраар 12-14м/с, зарим үед 18 м/с хурч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.


Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд агаарын температур Галуут, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдрагийн хүрэн бэлчрээр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -16-21 градус, Эхийнголийн Баянбүрд орчмоор шөнөдөө -11-16 градус, өдөртөө -4-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.


Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, зарим сумын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 70 орчим хувьд дунджаас ахуй, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу оржээ.


Баянхонгор аймгийн Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут суманд 22-34 см, гуу жалга хунгарласан газартаа 1 метр хүртэл зузаан цастай байна.


相关新闻