Орон нутгийн зам хальтиргаа, гулгаатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОрон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсч, зарим даваа цастай болсон тул анхаарал болгоомжтой явахыг ЗЦГ-аас анхааруулж байна.
Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн чиглэлийн зам хальтиргаа гулгаа нэмэгдэж зам тээврийн осол гарч болзошгүй байгаа учраас дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгаж эхэлсэн байна. Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Ж.Батсайхан