57 хэргээс гуравт нь эрүү үүсгэн шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-25 14:55:02

Авлигатай тэмцэх газар энэ сарын 17-21-ний өдөр шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Эдгээрээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Одоогоор 17 гомдол, мэдээлэл шалгаж байна. Өнгөрсөн 7 хоногт ийнхүү эрүүгийн 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүү үүсгэсэн гурван хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Ж.Батсайхан

 

相关新闻