Монгол хэл шинжлэл, философийн багшийг хамтарч бэлтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын их сургууль, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Ингэснээр шашин, урлаг судлал, сэтгэл судлал, утга
зохиол, монгол хэл, хэл шинжлэл, философи, уламжлалт анагаах
ухаан болон бусад чиглэлээр багшлах боловсон хүчин бэлтгэж,
чадавхжуулна. Мөн багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны
хамтын ажиллагааг дэмжих юм.
МУИС-д төвд хэлний ангийг 1957 онд нээхэд Гандантэгчэнлин хийдийн лам, хуврагууд хичээл зааж эхэлснээс хойш олон судалгаа шинжилгээг хамтран хийж иржээ. Санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж, өргөжүүлэх зорилготойг МУИС-ийн ректор, професоор Б.Очирхуяг тодотгов.
Тэрбээр ярихдаа, санамж бичиг байгуулсан нь олон жилийн хамтын ажиллагааг зөвхөн албажуулж буй хэрэг юм. Манай сургууль нийгэмд үйлчлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй. Бид ирээдүйд монгол судлалыг хөгжүүлэхээр зорьж байна. Үүнд хоёр байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой хэмээсэн юм.