Гурванбулаг сум хийдээ сэргээн заслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Гурванбулаг сумын нутаг дахь хийдийг сэргээн "Дулмалин" хэмэнэ нэрийдлээ.
Олон зуун жилийн өмнө "Даржаалин" дацан гэж нэрийдсэн гандан байсан нь хэлмэгдүүлэлтийн үед нурж эвдэрсэн түүхтэй. Харин хэдэн жилийн өмнөөс тус гандан хийдийг сэргээх ажил эхэлж, хандив цуглуулжээ. Тэгвэл энэ оны 11 дүгээр сарын 5-нд тус хийдийн нээлт болох бөгөөд нээлтийн хурал ёслолын үйл ажиллагаа 5-ны 11:00 цагт Ганжуур залах ёслолоор эхэлж, "Дулмалин" хийдийн равнай өргөх ёслол, шатрын тэмцээн, бөхийн барилдаан, шагайн харваа (багийн), сагсан бөмбөгийн тэмцээн гэсэн арга хэмжээ явагдана. Харин 11 сарын 6-ны 9:00 цагт Дарь эхийн мандал шива ном хурах ажээ.
П.Батням