Сүнсний баярын кино өдрүүд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-27 11:05:12

Сүнсний баяр буюу Халловин /"Halloween"/-ы баярыг угтсан "Аймшгийн кино өдрүүд" Булган аймагт үргэлжилж байна.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэст байрлах шинээр ашиглалтанд орсон 3D кино театрт Сүнстэй байшин, Хараал-1, Сүнсний төлөөс, Хараал-2 гэсэн кинонууд 10 сарын 29-ний өдрийг хүртэл гарч байна.

Тус киног ЕБС - ийн ахлах ангийн хүүхдүүдэд үзүүлж байгаа бөгөөд зүрх судасны өвчтэй болон биеийн байдал таагүй байгаа, хар дарж зүүдэлдэг хүмүүс орохгүй байхыг анхааруулсан байна. Кино үзэх хүүхэд бүр 500 төгрөгийн тасалбар авсан байна. 

Тус аймагт энэ баярыг дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа ажээ.

                                                                                                                                     П.Батням

相关新闻