Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн зарим хохирлыг барагдуулах боломжгүй гэж үзлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан А.Гансүхийн хэрэгт холобгдсон Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал болж өндөрлөлөө.
Шүүх хурлаас Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөллийн хөлсний мөнгийг олгохоор шийдвэрлэв. Харин сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болголоо. Мөн сэтгэл санааны болон ажилгүй байх үеийн цалингийн орлогын нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна.
Ж.Батсайхан