Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд маргааш орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-09 12:29:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу маргаашаас шилжүүлнэ” гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр мэдээллээ.

 

Тэрбээр “Ногдол ашиг тараах тухай шийдвэр энэ сарын 4-нд албажсан. Шийдвэр гарсантай холбогдуулж 7 хоногийн хугацаанд иргэдээс И-Монголиа системээр дамжуулж, ногдол ашгаа бэлэн мөнгөөр, хуримтлалын данс руугаа шилжүүлэн авах, хандивлах эсэх гэсэн гурван асуулгаар саналыг нь авлаа. Иргэдийн дийлэнх нь ямар нэг сонголт хийгээгүй буюу дансандаа авах гэсэн хувилбарыг сонгосон байна.

 

Энэ сард татварын дараах дүнгээр 93,500 төгрөг тараана. Цаашид бид Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчдэд олон хувилбарыг санал болгохоор ажиллаж байна" гэв.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн юм. 

相关新闻