Нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. ЗТЯ-наас хилийн боомтоор нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 14-25-нд хийнэ.
Зам, тээврийн сайдын тушаалаар баталсан “Улс
хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах,
хяналт тавихад баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус
бүрээр улс хоорондын нүүрс тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл
ажиллагааг шалгана. Мөн нийт тээврийн
хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан, тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн
мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн
боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд
хамрагдахыг ЗТЯ мэдээлжээ.