565 иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн 377 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулав.
Энэ өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зургаан хуульч, өмгөөлөгчдийн холбооны есөн хуульч иргэдэд хуулийн зөвлөгөө өгч, нийт 565 гаруй иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлжээ. Иргэд ихэвчлэн иргэний эрх зүйн гэрээний маргаан, гэр бүл салалт, хүүхдийн тэтгэвэр, газрын маргаан, өндөр настны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар зөвлөгөө хүсчээ.
Ж.Батсайхан