Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Молдоканович Кулубаев мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-26 17:14:16

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Кулубаев Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, захидал ирүүлэв. 

 

Захидалд, “Эрхэмсэг хатагтай Танаа, Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин сонгогдсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Эрхэм Таны дипломат албаны арвин туршлага, мэргэжлийн өндөр ур чадвар, шаргуу хөдөлмөр Монгол Улсын гадаад бодлогыг хөгжүүлж, олон улсын тавцанд улс орныхоо нэр хүндийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна. 

 

Бид Киргиз, Монголын харилцааг бэхжүүлэхэд оруулж буй таны хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ цаашид хамтдаа манай хоёр орны харилцааны хөгжлийн хэмнэлийг үргэлжлүүлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ хэмээн итгэж байна.

 

Бид харилцан ойлголцол, итгэлцэлд суурилсан харилцааны эерэг динамикийг хэвээр хадгалж, ард түмнийхээ сайн сайхны төлөө тэргүүлэх салбар дахь түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх болно. 

 

Эрхэмсэг хатагтай Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг төрийн хариуцлагатай үйлсэд тань олон шинэ ололт амжилт гаргахыг хүсэн ерөөж байна’’ гэжээ.

相关新闻