Нурангид дарагдсан залуусыг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-08 12:01:44

Налайхын уурхайн хуучин нүхэнд хувиараа нүүрс олборлож байсан 3 иргэн нурангид дарагдсан дуудлагаар ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврагч нар шуурхай ажиллав.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дахь 57 дугаар уклон орчимд хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны хэсэгт гурван хүн дарагджээ. Ууурхайн нүхний налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нуралт үүссэн байна.

Аврагчид шуурхай арга хэмжээ авч, уурхайн нуралтыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөжээ. Нийт 20 аврагч гурван цаг гаруй ажиллаж  нурангид дарагдсан  32-37 насны гурван залуугийн амийг аварсан байна. 

Ж.Батсайхан

相关新闻