Согтуу 35 жолоочийг журамлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-08 13:34:06

Замын цагдаагийн газраас өчигдөр шөнийн хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 35 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан талаар мэдээлэв.

Сонгинохайрхан дүүргийн нутаг Орбитын 66 дугаар  гудамжинд " H.Accent " автомашины жолооч М нь явган зорчигч Б нарын дөрвөн хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг  гарчээ. Мөн өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  " Т.Prius-20 " маркийн автомашины жолооч Б нь согтуу байсан явган зорчигч О-г мөргөж гэмтээсэн байна. Ийнхүү тус албаны ЖШУХ-д нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл дөрвөн тохиолдол бүртгэгдэж, долоон хүн хүнд хөнгөн гэмтсэн аж.  Харин зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртжээ гэж ЗЦГ-ын өнөө өглөөний мэдээнд дурдсан байна.

Ж.Батсайхан

相关新闻