НОБГ, Нийслэлийн боловсролын газар хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Шинээр байгуулагдсан иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, сургалтанд хамруулах зорилготой энэ санамж бичгийг солилцсон байна. Мөн сургууль цэцэрлэгийн багш, ажилчдыг гамшгаас хамгаалах мэдлэг олгож, чадваржуулах юм гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Ж.Батсайхан