Нарантуул захын галын хэргийг шүүхэд шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-09 11:50:19

Нарантуул худалдааны төвийн даавуу бөс бараа худалдаалдаг хэсэгт өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдрийн 03,30 цагийн үед гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээнийн хохирол учирсан хэрэг гарсан.  Уг хэргийг мөрдөн байцаагч, галын шинжээчдийн  хийсэн шалгалтын ажиллагаа дууссан байна.

Хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт Нарантуул худалдааны төвийн цахилгааны инженер болон гэрээт харуул хамгаалалтын дөрвөн ажилтныг албан үүрэгтээ хайнга хандсан, гал гарах үед камер хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр буруутгажээ. Тус төвийн цахилгаанчин хөнгөнцагаан болон зэс утсыг хооронд холбоход эсэргүүцэл үүсэж гал гарч болзошгүй хэмээн удирдлагууддаа удаа дараа хэлсээр байтал, галын аюулгүй байдлыг хангаагүй байна. Мөн Онцгой байдлын байгууллагаас шаардлага хүргүүлсэнч тоогоогүй ийм байдалд хүргэсэн гэх шинжээчдийн дүгнэлт гарчээ. 

Ж.Батсайхан

相关新闻