Залуу багш нэгдэж клуб байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗалуу багш нарын төлөөлөл нэгдэж МЗХ-ны дэргэд өөрсдийн клубыг байгууллаа.
Тус клуб нь багшийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуус, ЕБС-ийн болон их дээд сургуулийн багш нарыг дэмжих, залуу багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, туршлага солилцох, тэднийг хөгжүүлэх зорилготой. Тиймээс багшийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуус болон мэргэжлээрээ ажиллаж буй багш нарт клубын зүгээс нээлттэй байдлаар ажиллах гэнэ.
МЗХ-ноос залуусыг дэмжих, тэднийг чадваржуулж мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь залуучуудын сонирхлын клубуудыг байгуулах явдал юм. Анх 2014 оны нэгдүгээр сарын 3-нд залуучууд анхны уулзалтаа хийж 11 төрлийн клуб байгуулж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байжээ. Тухайлбал, залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчид, номонд дурлагсад, англи хэл сонирхогчи, испани хэл сонирхогчдын гэх зэрэг клубыг байгуулж байсан аж.
Б.Туул