ХОВД: Баруун бүс нутгийг хөгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-14 10:14:33

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтны уулзалт энэ сарын 13-нд Ховд аймагт боллоо.     


Уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн удирдах ажилтан, төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүд болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын дээд хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн 150 гаруй хүн оролцлоо.    


Уулзалтын үеэр баруун бүсийн таван аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, цаашдын зорилго, зорилтын талаар танилцуулж, аймаг тус бүр сайн туршлагаа хуваалцав. 


Мөн баруун бүс нутгийн хөгжилд аймгуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шинэ боломжуудыг эрэлхийлжээ.     


Бүсээрээ хамтдаа хөгжихөд, аймгийн урт, дунд  хугацааны стратегийн бодлогын баримт бичгийг боловсруулахад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, газар зүйн нөөц бололцоо, онцлог, давуу талтай уялдуулж, орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оновчтой төлөвлөлтийг бий болгох нь хамгийн чухал гэдгийг албаныхан онцоллоо.   


Дээрх үйл ажиллагаа өнөөдөр спортын тэмцээнээр үргэлжилж байна.        



相关新闻