Хоёрдугаар байрыг “Барселона” болон Испанийн шигшээ багийн залуу тоглогч Ламин Ямал эзэлжээ. Энэ оны долоодугаар сард 18 нас хүрсэн тэрбээр Раймон Копагийн нэрэмжит (21-ээс доош насны) оны шилдэг залуу хөлбөмбөгчинд олгодог шагналыг хүртлээ. Санал хураалтад гуравдугаар байрыг ПСЖ-гийн хагас хамгаалагч, португал тоглогч Витинья эзэлсэн байна.
Өдгөө 28 настай Усман Дембеле өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээн, цомын түрүүг уламжлал ёсоор хүртсэнээс гадна Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд түрүүлж, мөн клубүүдийн дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн зургаа дахь франц тоглогч боллоо. Түүнээс өмнө Раймон Копа (1958), Мишел Платини (1983, 1984, 1985), Жан-Пьер Папен (1991), Зинедин Зидан (1998), Карим Бензема (2022) нар хүртэж байсан юм.