Согтуу жолооч бага насны хүүхэд гэмтээсэн хэрэг гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-14 13:36:41

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс зам тээврийн ослоор 48 хүүхэд амь насаа алдлаа хэмээн сануулсаар байтал  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бага насны хүүхдээ гэмтээсэн хэрэг өчигдөр гарлаа.

Өнгөрсөн амралтын өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бага насны хоёр хүүхэд тээвэрлэж, улмаар осолдсон хэрэг гарсныг ЗЦА-наас онцлон мэдээлэв. Дүнжингарав” худалдааны төвийн зүүн замд "Hyundai Sonata-6 "автомашины жолооч М нь согтуугаар замын гэрэлтүүлгийн шон мөргөж, бага насны  хоёр хүүхэд гэмтээсэн байна. Тиймээс жолооч болон иргэдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй  байхыг ЗЦА-наас  анхааруулж байна.

Ж.Батсайхан

相关新闻