“Nissan” компани ивээн тэтгэлгийн гэрээгээ дуусгавар болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-24 17:24:15

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 24 /Kyodo/. Японы “Nissan Motor компани Английн Премьер лигт өрсөлддөг Манчестер Сити” клубийг эзэмшиж буй “City Football” групптэй байгуулсан ивээн тэтгэх гэрээгээ дуусгавар болгосон тухай ойрын эх сурвалж өнөөдөр мэдээлжээ. Санхүүгийн хүнд байдалд орсон авто машин үйлдвэрлэгч тус компани зардлаа бууруулахын тулд ийм алхам хийсэн бололтой. 


Nissan” компани Европ, Ази, АНУ-д хөл бөмбөгийн клубүүдийг эзэмшдэг дээрх групптэй 2014 онд гэрээ байгуулж, хөл бөмбөгийн тэмцээнээр дамжуулан брэндээ сурталчилсаар ирсэн юм. City Football групп нь мөн Японы Йокохама Ф.Маринос хөл бөмбөгийн клубийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Nissan” компани тус клубийн гол хувьцаа эзэмшигч юм.


Авто машин үйлдвэрлэгч компанийн хувьд дэлхий даяарх ажиллах хүч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа багасгах зэргээр бүтцийн өөрчлөлт хийх замаар ашигт ажиллагаагаа сэргээхийг зорьж буй үед гэрээг дуусгавар болгож байна. Nissan 2024 оны санхүүгийн жилд 670.90 тэрбум иений /4.5 тэрбум ам.доллар/ алдагдал хүлээсэн нь АНУ, Хятад дахь борлуулалт буурсан нь голлон нөлөөлжээ.  


Ойрын эх сурвалжийн мэдээлснээр, Nissan мөн цэнгэлдэх хүрээлэн болон ойролцоох хоёр байгууламжийг нэрлэх эрхийн гэрээгээ жилийн 50 сая иен буюу одоогийн үнийн талаас бага үнийн дүнгээр шинэчлэх хүсэлтийг Йокохама хотын захиргаанд гаргасан байна.


相关新闻