Мөнгөний үнэ 47 ам.долларыг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-09-29 17:46:28

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 29 /TASS/. Нью-Йоркийн "Comex" биржийн арилжааны явцад  мөнгөний фьючерс үнэ 2025 оны тавдугаар сараас хойш анх удаа унц нь 47 ам.доллароос давжээ. 


Тодруулбал, 12 дугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ нэг унц нь 2.03 хувиар өсөж, 47.305 ам.долларт хүрсэн байна. 


Ханш ийнхүү өсөхөд АНУ-ын Холбооны нөөцийн сан 2024 оны 12 дугаар сараас хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан, мөн мөнгөний бодлогыг цаашид зөөлрүүлнэ гэсэн хүлээлт нөлөөлжээ. Оны эцэс гэхэд нэг унц мөнгөний үнэ 49.8 ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.


Он гарснаас хойш мөнгөний ханш 150 гаруй хувиар өсжээ.

相关新闻