" Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө" сэтгүүл гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШӨХТГ-ын хурлын танхимд хийсэн өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр тус газраас эрхлэн шинэ сэтгүүл гаргах болсноо мэдээлэв.
Шударга өрсөлдөөний талбар өргөсөж, хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн асуудал нэмэгдсээр байгаа тул ШӨХТГ өөрийн мэдээллээ зөвхөн хааяа нэг хийдэг хэвлэлийн бага хурлаар бүрэн олон нийтэд хүргэж амждаггүй. Тиймээс мэргэжлийн болон ШӨХТГ-ын тогтоол, шийдвэрүүдийг албан ёсоор нийтлэхээс гадна иргэдийн мэдээллээр шалгасан шалгалтын дүн, хэрэгжүүлэх ажлынхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэх "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө" сэтгүүл гаргах шийдвэрийг ШӨХТГ-ын даргын тушаалаар гаргасан байна.
Сэтгүүлийн эрхлэгчээр ШӨХТГ-ын Хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Цэрэндулам, нарийн бичгийн даргаар тус газрын мэргэжилтэн А.Мягмардорж, гишүүдээр Төрийн захиргаа удирдлагын газрын эдийн засгийн зөвлөх, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Оюунцэцэг, хуулийн зөвлөх Ц.Тэрбиш, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд, Өрсөлдөөн бодлого зохицуулалтын газрын Эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өрсөлдөөний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг, Зах зээл судлагааны мэргэжилтэн О.Мөнхзул, мэргэжилтэн Э.Болортуяа, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.буянхишиг нар ажиллах юм.
Сэтгүүлийг ямар хугацаанд гаргах, анхны дугаараа хэдийд гаргахаа удахгүй шийдвэрлэх аж.
Ж.Батсайхан